A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 475 дугаар тогтоолын 1 дэх заалтын, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээг хянах болон түншлэлийн гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгох журам"-ын нэрийн, мөн журмын Гурав дахь хэсгийн гарчгийн "зөвшөөрөл олгох" гэснийг "санал, дүгнэлт гаргах" гэж, мөн журмын 3.1 дэх заалтын "эсэх болон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх зөвшөөрлийг" гэснийг "болон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад санал, дүгнэлтийг" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Мөн журмын 1.2 дахь заалтын "оруулахад" гэсний дараа, Хоёр дахь хэсгийн гарчгийн "хянаж," гэсний дараа, 2.2 дахь заалтын "2.1-д заасан" гэсний дараа тус тус "санал, дүгнэлт гаргах" гэж, мөн журмын 2.1 дэх заалтын "хянаж," гэсний дараа "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 14.1.1-д заасан түншлэлийн төрөлд санал, дүгнэлт, 14.1.2, 14.1.3-т заасан түншлэлийн төрөлд" гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн журмын 3.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3.4.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.1-д заасан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн түншлэлийн гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ."

4.Мөн журмын 2.2.1 дэх дэд заалтын "нарийвчилсан" гэснийг хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН