A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 190

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь заалт, 31, 32 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 474 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах журам"-д энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын үүргийн баталгааны загвар" гэсэн 1 дүгээр хавсралт, энэ тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан "Бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, олон нийтийн хэрэгцээнд ашиглах, хэрэглэх баталгааны загвар" гэсэн 2 дугаар хавсралт тус тус нэмсүгэй.

2.Мөн журамд доор дурдсан агуулгатай 2.7 дахь заалт нэмсүгэй:

"2.7.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 32.2-т зааснаар төрийн түншлэгч нь түншлэлийн гэрээний дагуу хувийн хэвшлийн түншлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай төрийн болон орон нутгийн өмчид хамаарах оюуны өмчийн онцгой эрхийг тодорхой нөхцөл, хугацаатайгаар шилжүүлж болно."

3.Мөн журмын 3.2.1 дэх дэд заалтын "баталгаа" гэснийг "баталгааг энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын үүргийн баталгааны загвар"-ын дагуу гаргах" гэж, 3.2.2 дахь дэд заалтын "баталгаа" гэснийг "баталгааг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан "Бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, олон нийтийн хэрэгцээнд ашиглах, хэрэглэх баталгааны загвар"-ын дагуу гаргах" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН