A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 186

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын 3.1.4.1 дэх дэд заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлыг "Монгол судлал: уламжлал ба орчин үе" сэдвээр 2026 оны 08 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсугай.

2.Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3.Хурал зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Зохион байгуулах хороо (Ж.Энхбаяр)-нд даалгасугай.

4.Хурлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2026 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР