- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 196
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Америкийн Нэгдсэн Улсад 2025 онд зохион байгуулагдсан "Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан"-ы ганцаарчилсан төрөлд оролцож, онцгой амжилт гарган нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Г.Бадмаарагт 19.0 (арван ес) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.
2.Мөнгөн шагналд шаардагдах 19.0 (арван ес) сая төгрөгийг 2026 оны батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх