- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2026 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 195
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2026 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.3 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.23 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.2026 онд олзворын ангийн зориулалтаар агнах агнуурын амьтны тоо хэмжээг 1 дүгээр хавсралт, спорт агнуурын зориулалтаар барих, тавих загасны тоо хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2026 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2.Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталсан тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг тухайн жилд агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарт багтаан, холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт үүрэг болгосугай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх