- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 193
Улаанбаатар хот
АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, 9.1.11 дэх заалт, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх талбайн солбицлыг хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтад заасан талбайд ашигт малтмал хайх эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу "Эрдэнэс Монгол" ХХК-д олгох арга хэмжээ авч, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газар (П.Баянбаатар)-т даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх