- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Сурах бичгийн эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам/
БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар А/42
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Сурах бичгийн эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Х.Тамир)-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулахыг Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Л.Төгсбаяр)-т даалгасугай.
4.Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсролын сайдын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн "Журам батлах тухай" А/87 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх