A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 188

Улаанбаатар хот

БОДЛОГЫН ҮНЭЛГЭЭНИЙ 2026 ОНЫ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 4.2.3.2 дахь дэд заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үнэлгээ хийх журам"-ын 6.3 дахь хэсэгт заасны дагуу "Бодлогын үнэлгээний 2026 оны нэгдсэн төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан төлөвлөгөөг хэрэгжүүлж, бодлогын үнэлгээ хийх багт дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (П.Батбаатар)-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР