A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар А/188

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хоршооны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг, дунд үйлдвэрийн газар /Я.Эрдэнэсайхан/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Бодлого, төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтэс /Ч.Раднаабазар/-т даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ИДЭРБАТ