A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн түвшинг харгалзан импортын мэдэгдэл олгох амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/191

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн түвшинг харгалзан импортын мэдэгдэл олгох амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан жагсаалтыг үйл ажиллгаандаа мөрдүүлж, холбогдох чиглэлийн албан хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Б.Батсүх), Ургамал хамгааллын газар (Э.Уламбаатар)-т тус тус даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Б.Батшагай)-т, тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар (Г.Батзориг)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны А/571 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

САЙД Ц.ИДЭРБАТ