- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 19
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.9 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.
2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Сүрэнжавын Лүндэгийг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.
3.Энэ тогтоолыг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх