A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 212

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын Үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолд "Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүн" гэсэн 49 дүгээр хавсралт нэмсүгэй.

2.Мөн тогтоолын 1 дэх заалтын "48 дугаар хавсралт" гэсний дараа ", Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 49 дүгээр хавсралт" гэж нэмсүгэй.

3.Энэ тогтоолын 1-д заасан Үндэсний хорооны хурлыг тухай бүр зохион байгуулж, олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг дэмжиж, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангаж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд даалгаж, Монголын Үндэсний олимпын хороо (Б.Баттүшиг)-нд зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН