- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МУЗЕЙ БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 211
Улаанбаатар хот
МУЗЕЙ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.10 дахь заалт, Соёлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Музейн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяанд "Мэргэн Тоньюкукийн музей"-г байгуулж, "улсын" зэрэглэл тогтоосугай.
2."Мэргэн Тоньюкукийн музей"-н үзэл баримтлалыг Засгийн газраар батлуулж, дүрэм, бүтцийг батлан, орон тоо, цалингийн санг харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах замаар 2026 оны батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан шийдвэрлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд даалгасугай.
3.Бүгд Найрамдах Турк Улсын буцалтгүй тусламжаар баригдсан музейн зориулалттай барилга байгууламжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ тогтоолын 1-д заасан музейн балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх