- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ (БНМАУ-ын баатар, дэд хурандаа Самдангийн Төмөрбаатар)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 208
Улаанбаатар хот
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, "Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтаар баталсан "Цэргийн жагсаалын дүрэм"-ийн 40.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн цэргийн 0146 дугаар ангийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар, дэд хурандаа Самдангийн Төмөрбаатарын нэрэмжит болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх