A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 270

Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болгох тухай

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/1264 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Үйлчлэх хугацаа нь дуусч дагаж мөрдөхгүй болсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 227, 230, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 457 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2.Дээрх актуудыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлээс хасуулж хөдөлгөөн хийлгэхийг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

Дарга Э.Түвшинчулуун

Зохицуулагч Л.Дашмягмаржаргал

Зохицуулагч А.Азбаяр

Зохицуулагч Д.Цогоо

Зохицуулагч Б.Энхжаргал