- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН АЙМГИЙН ЭРДЭНЭХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР, ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ" ТОГТООЛ
ЗАВХАН АЙМГИЙН ЭРДЭНЭХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 06
Алтан
Энгийн хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамж батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.28, Сангийн сайд, БОАЖЯ-ны сайдын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Иргэд, албан байгууллагуудын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.
2.Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж тогтоох шийдвэрийг ХЗДХЯ-нд хянуулан улсын бүртгэлд бүртгүүлж гарсан шийдвэрийг мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга (Х.Балжинням), ИТХ-ын нарийн бичгийн дарга (Р.Мөнхжаргал) нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд үүрэг болгосугай.
ДАРГА Ц.ЭРДЭНЭБАЛЖИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх