- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2026 оны 158 дугаар тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 158
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 116 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүн"-ий:
-1 дэх заалтад Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг -"Дарга-Монгол Улсын Шадар сайд (Бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)" гэснийг "Дарга-Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд" гэж
-14 дэх заалтад Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг-"Дарга-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд" гэснийг "Дарга-Монгол Улсын Шадар сайд (Бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн), Орлогч дарга-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх