- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН "ЗОЛБИН НОХОЙ, МУУРЫГ ХОТ, СУУРИН ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН УСТГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ" ЗАХИРАМЖ, ТУШААЛ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ
2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар А/255, А/84
Номгон
Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах журам батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ, ТУШААХ НЬ:
1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах хүрээнд "Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгахад мөрдөн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Сумдын Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа (Т.Цэдээндорж)-т тус тус үүрэг болгосугай.
3.Журмыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга (Д.Сарангарав)-т үүрэг болгосугай.
3.Журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй
4.Аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрын даргын хамтарсан 2025 оны А/359, А/85 дугаар захирамж, тушаалыг хүчингүй болгосугай.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА Т.ЦЭВЭЭНДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх