A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 08/07

Гурванбулаг сум

Суурин мал маллагааны бүс тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.13 дах заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4,52.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын төвийн суурин мал маллагааныбүсийг Хулст багийн Хаяа дэрсэд байхаар тогтоосугай.

2.Сумын төвийн суурин мал маллагааны байршлын зураг, газрын хэмжээг 1 дүгээр хавсралтаар, суурин мал маллагааны бүсэд мөрдөгдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Тогтоолыг хэрэгжүүлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллан, үр дүнг тооцон, хэрэгжилтийн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүр танилцуулж байхыг Засаг дарга (Б.Дэлгэр)-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, ёс зүйн асуудал хариуцсан хороо, Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хороонд тус тус даалгасугай.

ДАРГА А.ЭРДЭНЭБУЛГАН