A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 05

Сайншанд сум

Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сайншанд сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг 1 дүгээр, энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дагаж мөрдүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д үүрэг болгосугай.

3.Тус тогтоолыг улсын нэгдсэн санд бүртгэсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д даалгасугай.

4.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдэн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07/05 дугаар тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09/06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА М.БУЯНДЭЛГЭР