- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчээ сонгон бүртгүүлэх журам/
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 5 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/172
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчээ сонгон бүртгүүлэх журмыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нарт даалгасугай.
3.Журмын хэрэгжилтэд мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ерөнхий мэргэшил судлалын Мэргэжлийн салбар зөвлөл (Д.Мягмарсүрэн), аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт, нэгдсэн зохицуулалтаар хангаж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газар (М.Наранпүрэв)-т тус тус үүрэг болгосугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Н.Эрдэнэбаяр)-д даалгасугай.
САЙД Э.БАТШУГАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх