- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"Зайлшгүй шаардлагатай эмийн XI дүгээр жагсаалт"-ыг нэгдүгээр, "Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн IV дүгээр жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар/
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар А/176
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Зайлшгүй шаардлагатай эмийн XI дүгээр жагсаалт"-ыг нэгдүгээр, "Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн IV дүгээр жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй, хүртээмжтэй хангаж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллахыг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон эм хангамжийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3."Зайлшгүй шаардлагатай эмийн XI дүгээр жагсаалт", "Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн IV дүгээр жагсаалт"-д орсон эмийг үйлдвэрлэж, импортлон улсын бүртгэлд бүртгүүлж, хангамжийг сайжруулж ажиллахыг дотоодын эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн эрхлэгч, дарга, захирал нарт даалгасугай.
4.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (П.Алтанцэцэг)-т үүрэг болгосугай.
5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/197, А/408 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Э.БАТШУГАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх