A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналтын журам/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А/17

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.24 дэх заалт, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам"-ын 1.4.1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналтын журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т, орон нутгийн боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн боловсролын газарт, хэрэгжилтийг хангаж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт тус тус даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж ажиллахыг Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Л.Төгсбаяр)-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсролын сайдын 2026 оны "Журам батлах тухай" А/21 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН