A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 349

Улаанбаатар хот

Тариф батлах тухай

  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр тогтоолын 5 дугаар хэсэг, Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хэлэлцээрийн 10 дугаар зүйлийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" (Х.Хэрлэн)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 522, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 643, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 174, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 719 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ А.АЗБАЯР

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО

ЗОХИЦУУЛАГЧ Б.ЭНХЖАРГАЛ