- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, Аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тариф/
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 354
Улаанбаатар хот
Тариф батлах тухай
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр тогтоолын 5 дугаар хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны чадлын тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 636 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ А.АЗБАЯР
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
ЗОХИЦУУЛАГЧ Б.ЭНХЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх