- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т борлуулах цахилгааны тариф болон цахилгааны чадлын тариф/
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 357
Улаанбаатар хот
Тариф батлах тухай
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1."Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т борлуулах цахилгааны тариф болон цахилгааны чадлын тарифыг хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2027 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мөрдөж ажиллахыг "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ А.АЗБАЯР
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
ЗОХИЦУУЛАГЧ Б.ЭНХЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх