A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 226

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт"-ын "е" хэсгийн 47 дахь заалтын "Удирдлагын байрны бүтэц, зохион байгуулалт, холбоо мэдээллийн сүлжээний төхөөрөмжлөл, зураг, бүдүүвч хамгаалалтын зохион байгуулалт" гэснийг "Төрийн цэргийн байгууллагын удирдлагын байр, батлан хамгаалах чадавхыг хангахад ач холбогдолтой судалгаа, шинжилгээний объектын байршил, бүтэц, зохион байгуулалт, холбоо мэдээллийн сүлжээний төхөөрөмжлөл, зураг, бүдүүвч" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ