A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 219

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын Үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 35 дугаар хавсралтаар баталсан "Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 216 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР