- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОСГО ҮНИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (агнуурын амьтан)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 222
Улаанбаатар хот
БОСГО ҮНИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.14 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Ховор амьд амьтны цуглуулга хийх, тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийн дуудлага худалдааны эхлэх босго үнийн хэмжээг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй уялдуулан хавсралт ёсоор тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Босго үнийн хэмжээ тогтоох тухай" Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 261 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх