A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221

Улаанбаатар хот

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН НЭГДСЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Булган, Орхон, Хөвсгөл аймгийн орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургуулийг хамтатган 2027 оны III улиралд багтаан 7 хоногийн хугацаатай зохион байгуулсугай.

2.Орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургуульд Орхон аймгаас 232 томилгоот иргэн, 50 даалгаваржуулсан галт зэвсэг, 25 нэгж техник, Булган, Хөвсгөл аймгаас тус бүр 116 томилгоот иргэн, 30 даалгаваржуулсан галт зэвсэг, 20 нэгж техникийг татан оролцуулж, нэгдсэн сургуулийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2027 оны орон нутгийн төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Засаг даргад тус тус даалгасугай.

3.Нэгдсэн сургуулийг зохион байгуулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдлага, зохион байгуулалтаар ханган, хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ