- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 235
Улаанбаатар хот
ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийслэл Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисын агууламж стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрч, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой аюул учруулах нөхцөл үүссэнийг арилгах, сөрөг нөлөөллийг бууруулах, мөн эрчим хүчний эх үүсвэрийн чадлын дутагдалд орж, өвлийн их ачааллын үед хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд эрчим хүчний салбар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.
2.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хууль, Агаарын тухай хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлж, Нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийн хэрэглээнд шаардлагатай хaгac коксон түлшийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн нийлүүлэх, түлшний чанар, стандарт, савлалт, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад, эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх