- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 220
Улаанбаатар хот
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр", "Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Улс төрийн нам, сонгуульт албан тушаалд нэр дэвшигч болон сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх тухай" Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хурлын тогтоолыг 2026-2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2.Ерөнхий төлөвлөгөөнд туссан арга хэмжээг эрхлэх асуудлынхаа хүрээнд иргэний нийгмийн байгууллагын оролцоог ханган хэрэгжүүлж, хэрэгжилтийн явц, дүнг тухайн жилийн II, IV улиралд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байхыг холбогдох сайд, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт даалгаж, Монголбанк, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.
3.Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнг нэгтгэн, 2027 оны IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг болгосугай.
4.Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, Монголбанк, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх