A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ ЗЭРЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 05

Алтан тээл

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан "Аргачлал батлах тухай" 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх Хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Засаг дарга Б.Баатарбилэг, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Сүхбаатар нарт даалгаж, иргэд олон нийтэд сурталчлах, хураамжийг батлагдсан хэмжээгээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Татварын Улсын байцаагч (Г.Эрдэнэтуяа), Байгаль орчны хяналтын Улсын байцаагч (Н.Болортуяа), Байгаль хамгаалагч (М.Нацагдорж), багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Ч.ОДСАЙХАН