A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 245

Улаанбаатар хот

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн баяр наадмыг 2026 оны 07 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд, Дорноговь аймгийн баяр наадмыг 2026 оны 07 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ