- Нүүр
- Сайдын тушаал
- ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллага, музейг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлт/
ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/90
Улаанбаатар хот
ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, 18.12 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Дээд боловсролын сургалтын байгууллага, музейг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү үнэлгээний үзүүлэлтийг үндэслэн эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах дээд боловсролын сургалтын байгууллага, музейг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэхийг Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Отгонцэцэг)-т даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны "Үнэлгээний үзүүлэлт батлах тухай" 463 дугаар тушаал, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны "Үнэлгээний үзүүлэлт шинэчлэн батлах тухай" А/34 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх