- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРХ ОЛГОХ ТУХАЙ (Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 252
Улаанбаатар хот
ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын төслийг зарчмын хувьд зөвшөөрч, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт олгосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрх олгох тухай" Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх