- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 262
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Жагсаалт, журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дараах агуулга бүхий хэсэг нэмсүгэй:
"Долоо.Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг экспортлох боомтууд:
1.Баян-Өлгий аймгийн Өлгий;
2.Говь-Алтай аймгийн Бургастай;
3.Дорнод аймгийн Баянхошуу;
4.Дорнод аймгийн Ульхан;
5.Дорнод аймгийн Хавирга;
6.Дорноговь аймгийн Ханги;
7.Завхан аймгийн Арцсуурь;
8.Өмнөговь аймгийн Гашуунсухайт;
9.Өмнөговь аймгийн Шивээхүрэн;
10.Сүхбаатар аймгийн Бичигт."
2.Мөн тогтоолын 1 дэх заалт болон тогтоолын 1 дүгээр хавсралтын нэрний "Ургамлын үр, үрслэг, суулгац," гэснийг "Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материал" гэж, мөн тогтоолын 1 дүгээр хавсралтын "Нэг. Ургамлын үр, үрслэг, суулгац нэвтрүүлэх хилийн боомтууд:" гэснийг "Нэг.Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материал нэвтрүүлэх хилийн боомтууд:" гэж, мөн хавсралтын "Зургаа.Ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомтууд:" гэснийг "Зургаа.Мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомтууд:" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг улсын хилээр нэвтрүүлэх болон тэдгээрт ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт хийх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Гаалийн ерөнхий газар (П.Дэлгэрнаран)-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ИДЭРБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх