A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 254

Улаанбаатар хот

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, төвийн дүрмийг батлах тухай" Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Эдийн засгийн хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.7, 2.2.8 дахь заалтыг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/2 дугаар зүйлийн 2.2.7 дахь заалт:

"2.2.7.Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, танилцуулга бэлтгэх, зөвлөмжийн төсөл боловсруулах;",

2/2 дугаар зүйлийн 2.2.8 дахь заалт:

"2.2.8.Засгийн газрын холбогдох шийдвэр, Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх."

2.Мөн хавсралтын 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтын "энэ дүрмийн 2.2.8-д заасан мэдээллийн санд төвлөрүүлсэн мэдээлэл," гэснийг хассугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР