A

A

A

Бүлэг: 1979

ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/73

Улаанбаатар хот

Журам батлах тухай

  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, 8 дугаар зүйлийн 8.4, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.15, 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, магадлал хийх, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг төмөр замын тээврийн байгууллага, зураг төслийн байгууллагуудад даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрдэм шинжилгээ, техник технологи, судалгааны газар (Л.Булганхүү)-т үүрэг болгосугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.АРТУР