A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 257

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохион байгуулагдсан "Монте Карло-48" дэлхийн циркчдийн их наадамд оролцож, гуравдугаар байрт шалгаран "Хүрэл алиалагч" цом хүртсэн "Монголын уран нугаралтын холбоо"-ны уран бүтээлчдэд 34.0 (гучин дөрвөн сая) сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.

2.Мөнгөн шагналд шаардагдах 34.0 (гучин дөрвөн сая) сая төгрөгийг 2026 оны батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН