A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 2 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 09/05

Даланзадгад сум

Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Даланзадгад сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоосон тогтоолыг хэрэгжүүлж, татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Дэнээдорж)-д үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/5 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.НАЦАГДОРЖ