A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУУРЬ НОРМ БАТЛАХ ТУХАЙ /"Нэг замтай гүүрийн төмөрбетон дам нуруут алгаслыг тулгуур дээр байрлуулах" ажлын нормыг 1 дүгээр, "Гүүрийн төмөрбетон алгасал бүтцийг 10 метр хүртэл зайд хөндлөн шилжүүлэх" ажлын нормыг 2 дугаар, "Хогшлын инвентарийн бүтээцээр хийсэн ган вандан тавцан байгуулах" ажлын нормыг 3 дугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/165

Улаанбаатар хот

СУУРЬ НОРМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.21, 11.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Төмөр замын салбарын гүүрийн барилгын ажилд шинэ технологи, ажилбар, машин механизм, тоног төхөөрөмж нэвтэрч байгаатай холбогдуулан Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дэргэдэх Авто замын салбарын дэд зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай зөвлөмж, Төмөр зам, далайн тээврийн салбарын дэд зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай зөвлөмжийн дагуу техникийн баримт бичиг болох "Нэг замтай гүүрийн төмөрбетон дам нуруут алгаслыг тулгуур дээр байрлуулах" ажлын нормыг 1 дүгээр, "Гүүрийн төмөрбетон алгасал бүтцийг 10 метр хүртэл зайд хөндлөн шилжүүлэх" ажлын нормыг 2 дугаар, "Хогшлын инвентарийн бүтээцээр хийсэн ган вандан тавцан байгуулах" ажлын нормыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан нормын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр замын тээврийн бодлого зохицуулалтын газар (Х.Итгэлт), Төмөр замын газар (Б.Артур), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Оюунтуяа)-т тус тус даалгасугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН