A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг зохицуулалтын журам/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/144

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг зохицуулалтын журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч этгээдүүдэд даалгасугай.

3.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар (Б.Артур), хяналт тавьж ажиллахыг Төмөр замын тээврийн бодлого зохицуулалтын газар (Х.Итгэлт)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр тушаалын 08 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН