A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 56         

Улаанбаатар хот

"Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

  Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 242 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-ын 4 дүгээр зүйлийн  4.41 дэх хэсэгт "Гэрээт бүртгэгч нь Бүртгэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр энэ журмын 4.4 дэх хэсэгт  зааснаас бусад Дэд домэйн нэрийг бүртгэж болно." гэж, журмын нэгдүгээр хавсралтаар баталсан "Дэд домэйн нэрийн ангилал"-д:

me

Хувь хүн, брэндийн цахим оршихуй

Монгол Улсад оршин суугаа хаяг, бүртгэлтэй хүн

ub

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага

Улаанбаатар хотод оршин суугаа хаяг, бүртгэлтэй хуулийн этгээд

гэж, журмын 3 дугаар хавсралт "Домэйн нэрийн бүртгэлийн ангилал"-ыг энэхүү тогтоолын хавсралтаар тус тус нэмсүгэй.

2.Журмын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг " Бүртгэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийг Гэрээт бүртгэгч гэж нэрлэнэ." гэж, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг  "Домэйн нэр бүртгэгч нь домэйн нэрийг Хавсралт 3-т заасан үйл ажиллагааны чиглэл, эзэмшигчийн төрлөөр ангилж бүртгэнэ." гэж тус тус өөрчлөн найруулсугай.

3.Журмын 6 дугаар зүйлийн 6.1.8, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Ж.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ

ГИШҮҮД М.БАТТУЛГА

Ч.ЗОЛБАЯР

Б.МЯГМАРНАРАН

С.ТАМИР

А.ҮЙЛСТӨГӨЛДӨР

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан/