A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 270

Улаанбаатар хот

АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын 2026 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүд нь Бямба, Ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрийн Пүрэв, Баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2026 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгасугай.

2.Энэ тогтоолын 1-д заасны дагуу ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын бус төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР