- Нүүр
- Сайдын тушаал
- ТОДОРХОЙЛОЛТ, НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт/
ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/93
Улаанбаатар хот
ТОДОРХОЙЛОЛТ, НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Отгонцэцэг)-т даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт батлах тухай" 2022 оны А/547 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх