A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ, ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний журмыг нэгдүгээр, тусламж, үйлчилгээний жагсаалтыг хоёрдугаар, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад илгээх шалгуурыг гуравдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 6 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар А/196

Улаанбаатар хот

ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ, ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний журмыг нэгдүгээр, тусламж, үйлчилгээний жагсаалтыг хоёрдугаар, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад илгээх шалгуурыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газар (М.Наранпүрэв)-т, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газар (Б.Цэцэгсайхан)-т тус тус үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Н.Эрдэнэбаяр)-д даалгасугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 1993 оны А/180 дугаар тушаал, 2023 оны А/283 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Э.БАТШУГАР