A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/237

Хэрлэн сум

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.21, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.2, 22 дугаар зүйлийн 22, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/419 дүгээр "Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний ангилал, тавигдах шаардлагыг батлах тухай", 2024 оны А/458 дугаар "Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тушаалуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Захирамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Захиргааны хэм хэмжээний акт улсын нэгдсэн санд бүртгүүлж, олон нийтэд сурталчлан таниулж ажиллахыг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Д.Батхүү), Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс (Д.Баярхүү)-т тус тус даалгасугай.

3.Эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хязгаарт хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Цагдаагийн газар (Цагдаагийн хурандаа Д.Хатанбаатар), сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/194 дүгээр "Цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Д.АЮУНБУНЬ