A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 263

Улаанбаатар хот

2026 ОНД БАРИХ ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ТОО ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2.1 дэх заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.35 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Соёлын зориулалтаар 2026 онд гадаад улсад гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг 399 хүртэл толгой байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2026 оны 322 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувуу тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 90 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тус тус тооцсугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР