A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 256

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д доор дурдсан агуулга бүхий "145-146" дахь заалт нэмсүгэй:

Бодисын ердийн нэр

Химийн нэр, томьёо

Олон улсын бүртгэлийн дугаар (CAS)

Хэрэглээний түгээмэл хэлбэр

Бодисын онцлог, хоруу шинж чанар

145

Фентион

Fenthion

C10H15O3PS2

55-38-9

Пестицид

Шувуу, зөгий зэрэгт өндөр хортой, мэдрэл, хоол боловсруулах болон амьсгалын системд ноцтой нөлөө үзүүлнэ.

146

Карбосульфан

Carbosulfan C20H32N2O3S

55285-14-8

Пестицид

Хорт хавдар үүсгэдэг, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөө үзүүлнэ.

2.Мөн хавсралтын 89 дэх заалтын "Олон улсын бүртгэлийн дугаар (CAS)" гэсэн баганад "1763-23-1" гэсний дараа ",1691-99-2, 24448-09-7, 251099-16-8, 2795-39-3, 29081-56-9, 29457-72-5, 31506-32-8, 4151-50-2, 56773-42-3, 70225-14-8" гэж, 130 дахь заалтын "Олон улсын бүртгэлийн дугаар (CAS)" гэсэн баганад "3194-55-6" гэсний дараа ",134237-50-6, 134237-51-7, 134237-52-8, 25637-99-4" гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д доор дурдсан агуулга бүхий "32-34" дэх заалт нэмсүгэй:

Бодисын

ердийн нэр

Химийн нэр, томьёо

Олон улсын бүртгэлийн дугаар (CAS)

Хэрэглээний түгээмэл хэлбэр

Бодисын онцлог, хоруу шинж чанар

32

Хлорпирифос

Chlorpyrifos

C9H11CI3NO3PS

2921-88-2

Хортон шавж устгах, үхрийн хачигтай тэмцэх, барилгын суурь модон эд ангиудыг цох болон цагаан хорхойноос хамгаалах

Мэдрэлийн системд хортой нөлөөтэй.

33

Урт гинжин хэлхээт перфторкарбоксилын хүчлүүд, тэдгээрийн давснууд, нэгдлүүд

Long-chain perfluorocarboxylic acids, their salts and related compounds

CnF2n+1COOH, CnF2n+1 (8≤n≤20)

-

Хуучин загварын техник, тээврийн хэрэгслийн солих зориулалттай хагас дамжуулагч эд анги

Организмд био хуримтлал үүсгэнэ. Дотоод шүүрлийн системд сөрөг нөлөөтэй.

34

Дунд гинжин хэлхээт хлоржуулсан парафин

Medium-chain chlorinated

paraffins (MCCPs)

C14H(30−y)Cly y ≥ 5, C15H(32−y)Cly y ≥ 5, C16H(34−y)Cly y ≥ 6, C17H(36−y)Cly y ≥ 6

-

Металл боловсруулах хуванцар, резин материал үйлдвэрлэл

Био хуримтлал үүсгэнэ. Усны амьтад, экосистемд хортой.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР